МАН Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Товын дагуу УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.
Тус бүлэг асуудлыг эхлээд бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.
Иймээс байнгын хороо дараагийн асуудлуудын хэлэлцүүлэгтээ орлоо.
Б.Туул