Малчдад туслах шуурхай баг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, зудыг хохирол багатай даван туулах зорилгоор Малчдад туслах шуурхай баг байгуулах шийдвэрийг гаргав. Малчдад туслах шуурхай багийг аймгийн удирдлагууд ахлах бөгөөд энэ сарын 22- ноос эхлэн 3 дугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд отрын бүс нутаг, зудын хүндрэлтэй суманд хуваарийн дагуу ээлжлэн ажиллах юм байна.
Эхний баг ИТХ- ын даргаар ахлуулан зудтай байгаа аймгийн зүүн талын 4 суманд ажиллахаар болжээ.
Мөн аймгийн нөөцөд байгаа өвсний үнийг зохих журмын дагуу чөлөөлж, цаг хүндэрсэн зудтай суманд оновчтой хуваарилах,шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой байршлуудад отрын түр штаб ажиллуулахыг аймгийн Засаг даргад, өөрийн сумын нутагт оторлож яваа малчдад малчдынхаа нэгэн адил төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж ажиллахыг сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
Т. Отгонтуяа