Хутагтын говийн тэмээчин “Алтан гадас” одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:44:06

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын малчин, “Хутагтын говийн тэмээчин” хоршооны дарга Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд  шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

Тэрээр уламжлалт мал аж ахуйгаа адгуулж, өв соёлоо хойч үедээ таниулан мэдүүлэх, тэмээн сүргээ өсгөж үржүүлэх, хайрлан хамгаалах үйлсэд залуу нас, ажил хөдөлмөрөө зориулан зүтгэж яваа  малч, ажилсаг нэгэн юм. Эрдэнэбилэг гуай одоогоос гурван жилийн өмнө нутагтаа “1000 ингэний ферм” байгуулах санаачилга гаргаж төсөл бичин хөөцөлдөж зүтгэсний эцэст “Хутагтын говийн тэмээчин” малчны хоршоог байгуулж  эдүгээ   10 гишүүнтэй, 600 орчим тэмээтэй  ингэний ааруул, сүү, хоормог, буцалгаа, тос зэрэг зургаагаас долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон хоршоо болгон хөгжүүлж чадсан байна.

Түүний ажлыг орон нутгаас дэмжиж усны хайгуул хийж, худаг гарган, 4.2 км газраас цахилгаан татаж 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тус хоршоо нь үйл ажиллагаагаа аялал жуулчлалын салбарт чиглүүлж Хамарын хийд-Ханбаянзүрх  хайрхан-Ингэний ферм чиглэлийн маршрут гарган ажиллаж буй.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

相关新闻