С.Эрдэнийн эмчилгээнд нэмж 190 сая төгрөг төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн “Hangang-Soo эмнэлэг С.Эрдэнийн эмчилгээг зогсоож, үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулж “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн зүгээс мэдэгдэл гаргав.
Өнөөдрийн байдлаар С.Эрдэнийн дотоод болон гадаад улсад хийлгэсэн эмчилгээ, холбогдох бусад зардлыг “Эрдэнэс-Таван Толгой” ХК хариуцаж нийт 100 сая төгрөг төлжээ.
Одоогоор түүний биеийн байдал өөрчлөгдөж, эмчилгээний төлбөрийн урьдчилсан дүн нэмэгдсэн байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 190 гаруй сая төгрөгийг тус компани нэмж төлөхөө мэдэгдсэн ба олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр түгээж байгаад няцаалт өгөв.
Б.Туул