“Нийгмийн сүлжээ сайн үйлсийн аян” нүдээ олсон ажил болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 10:47:44

2015 оны сүүлчээр өрнөсөн “Нийгмийн сүлжээ сайн үйлсийн аян”-ы хүрээнд  Дорноговь аймгийн Сайхандулаан сум таван өрхийн 28 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн иргэнийг гэрийн асаргаанд хамруулах, хөнгөлттэй эмийн үйлчилгээ үзүүлэх, өрхийн эрүүл ахуйг сайжруулах зэрэг тусч ажлыг зохион байгууллаа.

Нийгмийн халамж үйлчилгээний газраас орон даяар хэрэгжүүлсэн энэхүү  аяныг тус сум орон нутагтаа зохион байгуулахдаа “Тус танаас эхтэй” хандивын ажил өрнүүлж  иргэдээс 240.000 төгрөг цуглуулан зорилтод бүлгийн Г.Дагвын гэр бүлд нэн шаардлагатай хүнсний болон  ахуйн хэрэглээний зүйлс олгосон байна. Харин дөрөвдүгээр багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.Амгаланбаатарын гэр бүлд 2016 оныг дуустал сумын номын санд үнэ төлбөргүй ном унших эрхийг олгожээ. 

  Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган   

相关新闻