"Сар шинэ-2016" өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 12:40:02

Цагдаагийн газар 1 сарын 11-аас 2 сарын 11- ны хооронд "Сар шинэ- 2016" арга хэмжээг аймгийн хэмжээнд өрнүүлж байна.

Сар шинийн баяртай холбоотой үүсдэг зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулж, иргэдийн өмч, хөрөнгөний бүрэн бүтэн байдлыг хангах зорилготой уг арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга, хариуцлагатай жижүүр томилох, Сэргэлэн сумын 4-р зөрлөг, Өндөрдов, Аргалант сумын Галзуу харын худаг зэрэг газар 24 цагийн пост, 61-ийн гарам, Эрдэнэ сумын Цонжин болдогт хөдөлгөөнт эргүүл, Зуунмодод эргүүл, хяналт тавихаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн хөршийн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, эзэнгүй айлын судалгаа гаргах, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг "Сар шинэ- 2016" арга хэмжээгээр хэрэгжүүлнэ.

ЦГ-т 1 сарын 8-15-ны хооронд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 107 дуудлага мэдээлэл ирсэн нь  өмнөх долоо хоногоос 2 нэгжээр өссөн байна. Энэ хугацаанд хүний амь нас хохирох хоёр, бусдын бие мах бодид гэмтэл учруулах долоо, өмчлөх эрхийн эсрэг 24, малын хулгай найм, өмчийн хулгай 16,танхай дөрөв, хүчин хоёр, хөдөлгөөний аюулгүй байлын журам зөрчсөн хэрэг найм үйлдэгджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

相关新闻