60 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:04:21

Төв аймгийн Зуунмод сумын Дүнжингарав цогцолборт гурав хоног үргэлжилсэн “Хямралын эсрэг-Хямдрал” уриатай үзэсгэлэн худалдаанд оролцогчид 60 орчим сая төгрөгийн борлуулалт хийв.

Энэ хугацаанд хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж, чанартай бүтээгдэхүүн нийлүүлсэн шилдэг  аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахад экологийн шилдгээр  Борнуур сумын Соёолж бүлгийн Х.Оюунцэцэг, аж үйлдвэрийн шилдгээр Зуунмод сумын 6-р багийн З.Цогбадрах, гар урлалын шилдгээр  Алтанбулаг сумын Уран ширмэл бүлгийн ширмэл олбог тус бүр шалгарав.

Харин борлуулалт сайтай бүтээгдэхүүнээр "Цаст өгөөмөр хайрхан" хоршооны хүнсний ногоо, баталгаат бүтээгдэхүүнээр "Таван түрүү хөгжил ХХК"-ний хэвийн боов,  шилдэг загвараар  Зуунмод сумын "Үржин урлал ХХК"-ний монгол дээл, зохион байгуулалт сайтай  сумаар Алтанбулаг, СХЗХ-ийн нэрэмжит шагналаар  Бонн ХХК-ий оёмол тус тус тодорсон байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үнийн өсөлтийг тогтворжуулах, нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг  бүрдүүлдэг энэ ажлыг Төв аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, ХХААГ, Зуунмод сумын ЗДТГ, СХЗХ, Бизнес хөгжлийг дэмжих төв, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран зохиожээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

相关新闻