Хүүхэд харах үйлчилгээ явуулах эрх бүхий 32 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 23:15:19

Төв аймагт Хүүхэд харах үйлчилгээ  эрхлэх эрх зүйн чадамж бүхий 32 иргэн байна. Эдгээрийг ХГБХХ-ээс зохион байгуулсан сургалтанд хамруулж, тодорхой хэмжээний дадал, чадвар олгосны дүнд сонгон шалгаруулсан аж.

Албан ёсны сертификат гардсан хүмүүс энэ үйлчилгээг эрхлэхийн тулд эхлээд сумын засаг даргадаа хүсэлт тавина.Засаг дарга хүсэлтийг хүлээж авмагцаа багийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг томилж,  тухайн иргэний үйлчилгээ үзүүлэх, орчин ур чадвар зэргийг нягталж үзээд, засаг даргад тайлагнасны эцэст үйл ажиллагаа эхлэх аж.
Урьдчилсан судалгаагаар аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй 1300 гаруй хүүхэд байна.
Эдгээрийг орон нутагт хуваарилсан санхүүжилтийн хүрээнд дээрх үйлчилгээнд хамруулна гэж үзвэл ойролцоогоор 150 орчимд нь сургуулийн өмнөх боловсрол олгох урьдчилсан тооцоо байгаа юм. Одоогоор санхүүжилт хувиарлагдаагүй  ч зарим сумын иргэд хүсэлтээ илэрхийлээд байгааг албаныхан мэдээллээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

相关新闻