Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн ажлын хэсэг Төв аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗасгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд Монгол, Швейцарийн ажлын хэсэг энэ сарын 27-нд Төв аймагт ажиллалаа.
Төслийн нэгжийн ажилтнууд, олон улсын зөвлөх, санхүүжүүлэгч, болон хэрэгжүүлэгч байгуулллагын төлөөлөл, орон нутаг дахь чиг үүргийн хувиарлалт, төсөв санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдалтай танилцах зорилготой уулзалтанд Аймгийн засаг дарга, тэргүүтэй хүмүүс оролцож мэдээлэл хийв.
Тухайлбал: төрийн захиргаа, санхүүгийн тогтолцооны тухай танилцуулж, төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөлд санаа бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсролын салбарыг голчлон үзэж, энэ салбарын анхан шатнаас удирдан зохион байгуулах, дээд шатны нэгж хүртэл үүсдэг төвлөрөл, түүний шалтгаан нөхцөл шийдвэрлэх арга замыг ярилцсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн эхний шат 2012 оноос хэрэгжиж, 2015 оны дөрөвдүгээр сараас хоёр дахь үе эхлэж, 2018 он хүртэл үргэлжлэх юм байна.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг