Баяраас өмнө бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 15:01:24

Үндэсний уламжлалт баяр Сар шинийг угтаж, Зуунмод сумын Засаг даргын 01 тоот албан даалгавраар өнөө, маргааш бүх нийтээр цэвэрлэгээнд гарна.

1 сарын 28,29-ны 14 цагт оршин суургчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, айл өрхүүд орчин тойрныхоо 50 метр хүртэлх талбайн явган, авто машины зам, нийтийн эзэмшлийн цас, мөс, хог хаягдлыг бүрэн гүйцэт цэвэрлэж, Хот тохижуулах газрын 70272562 утсанд дуудлага өгснөөр ачиж, зайлуулна.  Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон иргэн, аж ахуйн нэгж газрууд ирэх сарын 1-ний 16 цагаас өмнө сумын Засаг даргын тамгын газарт илтгэх хуудас ирүүлэх аж.

Хэрвээ сумын Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхэд гар бие оролцоогүй бол мэдээллийн хэрэгслээр дамжуулж, нэр заан нийтэд мэдээлэх юм байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻