Бэртэл гэмтлийн улмаас 180 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВСүүлийн жилүүдэд бэртэл, гэмтэлийн тоо өссөөр байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 930-аад тохиолдол бүртгэгдснээс 40 орчим хувийг ахуйн, 10 гаруй хувийг авто осол, 10 хувийг хүчирхийлэл, бусад хувийг хөлдөлт, осголт, нохойд хазуулах гэх мэт эзлэж,180 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Үүний шалтгааны дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болдог аж. Хэрвээ бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдлийг тооцолж чадвал дээрх тоо буурах боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 он гарсаар аймгийн нэгдсэн эмнэлэг бэртэж, гэмтсэн 20-иод мэс засал хийснээс 10 гаруй нь явганаас унаж, бэртсэн байна. Энэ төрлийн бэртэл өвлийн улиралд эрс нэмэгддэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрныхоо цас мөсийг тогтмол цэвэрлэлгүй, удаан хугацаагаар нягтаршуулснаас болдог. Цаашид хүйтний эрч, улам нэмэгдэж, халтиргаа гулгаа ихэсч, болзошгүй тул иргэдийг алхам, тутамдаа сонор сэрэмжтэй байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг