Төв аймгийн есөн сумын сургууль физикийн лабораторитой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн зарим сумын сургууль физикийн хичээлийн явуулын лабораторитой болно. Үүнд: Зуунмод, Сүмбэр, Лүн, Аргалант, Цээл, Өндөрширээт, Баянцагаан, Борнуур зэрэг есөн сум багтаж байгаа юм.
Эдгээр сургуулийг физикийн хичээл явуулахад хүндрэл бэрхшээлтэй болон энэ төрлийн хичээлд амжилт гаргаж байгаа сургуулийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор сонгож авсан байна. Урьд нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг, баримжаа олгох, хүсэл сонирхолыг нэмэгдүүлэхийн тулд заавал тусгайлсан анги танхим тохижуулж, нэлээд хөрөнгө мөнгө зарцуулдаг байсан бол одоо барьж явахад хөнгөн, авсаархан явуулын лаборатори ашиглах нөхцөл бүрджээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өнгөрсөн жил төрийн өмчийн 428 сургуульд физик, химийн иж бүрэн лаборатори олгосон. Энэ удаад БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд нэмж, 200 сургуулийг физикийн хичээлийн лабораторитой болгожээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг