Завханыхан Өгөөмөр гурилыг үгүйлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн санаачилгаар, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар талд усжуулалттай тариалан эрхлэх болсон билээ.
Тухайн үеэдээ арвин их ургац хураасны үр дүнд эрхэм гишүүний хөрөнгө оруулалтаар баригдсан “Өгөөмөр” гурилын үйлдвэр чанар сайтай, хямд гурилаар Завхан аймгийнхан төдийгүй хөрш аймгуудын хэрэгцээг хангаж байсан. Өгөөмөр гурилын үйлдвэрийн 25 кг-ын гурил 18000 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Гэтэл сүүлийн гурван жил тариалалт хийгээгүйн улмаас өгөөмөр гурил худалдаанд гараагүй байна. Зөвхөн гурил ч биш, энэ үйлдвэрийн үйлдвэрлэдэг малын тэжээл ч худалдаанд алга. Өнөөдөр Завханчууд Орос болон дотоодын үйлдвэрийн гурилыг 1кг-ыг 1300 төгрөгнөөс дээш үнээр худалдан авч байна.
Б.Мягмарсүрэн