"Түүчээ тогоруу" клубын залуус сайн үйлс бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 16:54:42

Амьдарч буй нийгэмдээ сайн сайхныг дэлгэрүүлэх зорилготой "Түүчээ тогоруу" клубын залуус сар шинийн баярыг тохиолдуулж, Зуунмод сумын 5-р багийн иргэн Ц.Цэдэнгийнд дэмжлэг үзүүллээ.

Ц.Цэдэн тээврийн жолооч мэргэжилтэй. Хоёр удаа осолд орсны улмаас  хөл болон нугасаа гэмтээсэн.Түүний эхнэр Ч.Цэрэннадмид үе мөчний өвчтэй, 2004 онд группэд оржээ. Иймд "Түүчээ тогоруу" клубын залуус сар шинийн тавгийн идээ, бууз, цагаан идээ, чихэр, гурил болон ахуйн бараа гардууллаа.   

Тус клуб 2015 онд 22 гишүүнтэй үүсч, Батсүмбэр сумын асрамж, Зуунмод, Нэгдсэн эмнэлэгт гарын бэлэг гардуулж байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻