Сэлэнгийн тариаланчид техникийн шинэчлэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:18:21

Сэлэнгэ аймгийн тариаланчид сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн орчин үеийн өндөр хүчин чадалтай техникүүдээр техникийн шинэчлэл хийжээ.

Тухайлбал хөдөө аж ахуйн дүүжин машины 50.5 хувь, зүтгэх хүчний тракторын 42.3 хувь, ургац хураалтын техникийн 43.9 хувь, үтрэмийн техникийн 54.7 хувь, төмс, хүнсний ногооны техникийн 11.2  хувийг  тус тус хийсэн байна. Эдгээр нь  АНУ, Канад, Герман, Хятад болон ОХУ-ын орчин үеийн өндөр хүчин чадалтай техникүүд ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻