208 иргэн гэр бүлээ цуцлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 10:30:24

Орчин үеийн залуус хэн хэнийхээ ааш занг бүрэн гүйцэт таньж, мэдээгүйгээс гэр цуцлалт нэмэгдэх хандлагатай байна.

Шүүхийн байгууллагын мэдээлснээр 2013 онд гэр бүл салалттай холбоотой  94 маргааныг хянаж,шийдсэн нь нийт хэргийн 6,6 хувь, 2014 онд 40 маргаан хянаж, шийдсэн нь нийт хэргийн 7,5 хувь, өнгөрсөн онд 74 маргаан хянаж, шийдсэн нь нийт хэргийн 10 орчим хувийг эзлэж байна. Энэ төрлийн маргаан жилээс жилд өсөх хандлагатай байгаагийн шалтгааныг залуус,  гэр бүлийн амьдрал төлөвлөхөд  яарч, бие биенээ таньж мэдэлгүй,  нэг гэрт орсонтой холбоотой хэмээн Төв аймаг дахь анхан шатны Иргэний хэргийн шүүхийн шүүгч Э.Ариунаа хэллээ.

Гэр бүл цуцлах нь  эр, эм хүмүүсээс гадна хүүхдийн хувь тавиланг шийдвэрлэдэг. Салалтын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд  120-иод хүүхэд өнчин, өрөөсөн хоцорч, эцэг эхийн хайрыг дутуу дулимаг амсаж байна. Иймд цаашид гэр бүл болж, хамтын амьдрал төлөвлөх залуус  бие  биенийхээ зан ааш, сэтгэл санааг сайтар таньж, нэг нэгнээ харилцан  ойлгож, ухаарч байж, ирээдүйн ханиа сонгохыг албаны хүмүүс зөвлөж байна. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻