Таиландад унасан зүйл солир байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-15 13:28:11

БАНГКОК. /NHK/. Энэ сарын эхээр унасан асар том галан бөмбөг солиртой тун төстэй байсан гэж Таиландын одон орон судлаачид мэдэгдэв.

Энэ сарын 7-ны өглөө Бангкок болон Канчанабури хотод тэнгэрээс галт бөмбөг зураас татуулан унаж байсан гэж иргэд мэдээлсэн байна.

Бангкок хотын нэгэн машинд суурилуулсан камерын бичлэгт энэ дүрс тод харагдаж байв.

Нисэх онгоц осолдож, Таиланд эвсэл хөрш Мьянмар улсын нутагт унасан гэх ч цуурхал тарсан байна.

Энэ биет солир байж магадгүй юм гэж Таиландын одон орон судалгааны хүрээлэнгийн судлаачид өчигдөр мэдэгдэв. Тэд уг биетийг хэмжиж, дөрвөн метр өргөнтэй, 66 тонн жинтэй болохыг тэд тогтоосон байна. Тэдний үзэж байгаагаар, энэ нь дэлхийн агаар мандал руу орж ирсэн хамгийн том биетүүдийн нэг ажээ.

Зарим хэлтэрхий Мьянмартай залгаа хилийн ойролцоо оршдог "Сай Йок" үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд унасан байж болзошгүй. Тиймээс уг газрыг НАСА-тай хамтран шалгана гэж найдаж буйгаа тэд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

相关新闻
注释