Зургаан гараг нэг шугамд давхацна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 15 /AP/. Энэ сард зургаан гараг нэг шугамд давхацна. Одон орны энэ үзэгдлийг гаргуудын парад гэж нэрлэдэг. Энэ бол 2025 онд тохиох ийм төрлийн хамгийн сүүлчийн үзэгдэл юм.
Шөнийн тэнгэрт хэд хэдэн гараг нэгэн зэрэг үзэгдэх үед энэ давхцал тохиодог. Ийм парад болох нь нэлээд түгээмэл бөгөөд гаргуудын тоо жил бүр өөр өөрөөр үзэгддэг. НАСА-гийн мэдээлснээр, цаг агаар тохиромжтой байвал ихэнх шөнийн хугацаанд хамгийн цөөндөө гэхэд нэг гаргийг ажиглах боломжтой.
Энэ оны нэгдүгээр сард тэнгэрт зургаан гараг, хоёрдугаар сард манай Нарны аймгийн гараг бүр харагдаж байсан боловч бүгдийг нь энгийн нүдээр шууд ажиглах боломжгүй байв. Харин энэ сард Сугар, Бархасбадь, Санчир болон бүдэгхэн Буд гараг тусгай төхөөрөмжгүйгээр харагдах боломжтой бөгөөд тэдгээрийг харж болох хамгийн өндөр магадлалтай өдрүүд нь дараагийн долоо хоногт тохионо. Харин Тэнгэрийн ван, Далай ваныг зөвхөн дурангаар харах боломжтой.
Энэ долоо хоногийн эхээр Бархасбадь, Сугар гаргууд бие
биедээ ойртож, тэнгэрийн зүүн хэсэгт “муурны нүд шиг
ойрхон” хэвээр байна гэж
Хьюстоны Байгалийн шинжлэх ухааны музейн мэргэжилтэн Кэролин
Самнерс хэлжээ.
Ирэх мягмар
гаргийн өглөө Буд гараг Нарнаас
хамгийн алс цэгт байх тул Нарны
хурц туяанд алга болохоос нь өмнө олж
харахад хялбар болох ажээ. Гаргуудыг харахын тулд өглөө нар мандахаас өмнөхөн зүүн тийш харах хэрэгтэй гэнэ. Гаргуудын дараагийн томоохон давхцал ирэх хоёрдугаар сард
болно.