Малчдын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх зөөврийн гэрэлтүүлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 21:59:40

Монголын Энхтайван, Найрамдлын байгууллага, БНХАУ-ын Ардын Энхтайван, Зэвсэг хураахын төлөө нийгэмлэгтэй байгуулсан хандивын гэрээний хүрээнд өчигдөр Төв аймагт нарны энергээр цэнэглэдэг  зөөврийн гэрэл гардууллаа.

"Нарны тусгал хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлнэ, Монгол-Хятадын ард түмний найрамдал үүрд оршин тогтноно" төслийн үр дүнд нэг бүр нь 140 юан буюу нийтдээ 150 мянган юаны 1064 ширхэг гэрлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ши Хай Мин,Монголын Энхтайван, Найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав нар Зуунмодод ирж,  Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, Засаг дарга Д.Баярбатад уламжиллаа.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ши Хай Мин хэлсэн үгэндээ тус аймагт хоёр дахь удаа айлчилж буй нь цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг  цохон тэмдэглээд  Төв аймгийн ирээдүйн  хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн буйгаа хэлэв. Харин Засаг дарга Д.Баярбатын хувьд энэ удаагийн буцалтгүй тусламж, цагаа үеэ олсон ажил болсныг онцлоод,  малчдын өдөр тутмын амьдралд ихээхэн тусламж, дэмжлэг болно хэмээлээ. 

Төв аймаг тус улстай харилцаа, хамтын ажиллагаа тогтоогоод 20-иод жил болсон. Энэ хугацаанд боловсрол, газар тариалан, мал аж ахуйн салбарт түлхүү хамтарч ирсэн аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻