Гар бөмбөгийн төрөлд алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 9-ний өдрөөс Улаанбаатар хотноо эхэлсэн Хүүхдийн спортын 5-р их наадмын гар бөмбөгийн төрөлд Сэлэнгэ аймгийн эрэгтэйчүүдийн баг алтан медаль хүртлээ.
н.Мөнхбаяр дасгалжуулагчтай аймгийн гар бөмбөгийн эрэгтэй тамирчид өнөөдөр Өмнөговь аймгийн багтай алтан медалийн төлөө өрсөлдөн, 3:1 харьцаагаар өрсөлдөгчөө ялж, хүүхдийн их наадмаас алтан медаль хүртлээ.
Алтан медалийн эзэд болсон эл багийнхан 5-р ангиасаа эхлэн бэлтгэгдсэн бөгөөд “нэг анги-нэг баг” нэрийн дор өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийсээр иржээ. Тус багийн анхлагч н.Өсөхбаяр:”Манай гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй хоёр баг маань нэг ангийн хүүхдүүд. Бид нар 5-р ангиасаа энэ спортоор хичээллэж, ирээдүйд бэлтгэгдэж ирсэн. Манай багийнхан мини, өсвөр үеийн, идэрчүүдийн төрөлд зохиогдсон тэмцээнүүдээс олон алтан медаль авч байсан. Энэ амжилтаараа манай багийнхан бүгд спортын 1-р зэргийн тамирчид болсон” хэмээн ярилаа.
Ч.Отгонцэцэг
注释