Архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хоёр иргэн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБаярын өдрүүдэд хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул архи согтууруулах ундааг зүй зохистой, тохируулан хэрэглэхийг ЦГ-аас санууллаа.
Мөн хил залгаа ОХУ-аас хуурамч архи нэвтэрч болзошгүй тул хаяг шошго, үйлдвэрлэсэн огноо зэргийг сайтар харж, баталгаатай, найдвартай газраас худалдан авалт хийхийг зөвлөв. ЦГ-ын ОНХАхлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаагийн хэлснээр энэ оны 1 сарын байдлаар согтуугаар үйлдсэн 19 гэмт хэрэг бүртгэгдэж, архидан согтуурсны улмаас хоёр иргэн амиа алдаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 56 иргэнийг саатуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилжээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг