Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-08 10:36:23

Битүүн буюу өнөөдөр 1,6-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. 

Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар төгссөнөөр нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байсан. Харин өнөөдөр буюу даваа гарагт дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилж, 1, 6-аар төгссөн дугаартай автомашинуудын хөдөлгөөнд оролцуулахгүй. 
Тэгвэл сар шинийн баярын өдрүүд буюу маргаашнаас эхлэн Шинийн 1,2,3-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

Н.Туяа

相关新闻