Хөрөнгө орлогын мэдүүлэг авч дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 23:26:29

Төв аймгийн хэмжээнд энэ онд Авлигын эсрэг хуульд 900 гаруй төрийн албан хаагч хамрагдахаас  аймгийн ИТХ-ын ажлын албанд 623, Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэст 310 мэдүүлэг иржээ. Хуулийн хугацаа сар шинийн баяртай давхацсан ч дээрх 933  албан хаагчид ХОМ-ээ 2 сарын 05-ны дотор багтаан өгсөн байна.

Улс төрийн, захиргааны, тусгай, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний болон ахлах, ерөнхий нягтлан бодогч, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтан, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч гэх мэт хүмүүс  2006 онд баталсан Авлигын эсрэг хуулийн 4, 10.3-т заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дууслаа.

Хэрэв нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй буюу худал мэдүүлвэл, эсвэл   хүндэтгэх шалтгаантай хоцроосон бол сануулага өгнө. Харин шалтгаангүйгээр 3-1 жил хүртэлх сарын цалин хөлстэй тэнцэх  хөрөнгийг мэдүүлээгүй буюу  худал мэдүүлвэл  албан тушаатны цалингийн хэмжээг гурван сар 3О хувиар бууруулах; эсвэл огцруулах буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг аж. Энэ асуудалтай холбоотой ямар нэг зөрчил, дутагдал илэрвэл  Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлгийг шалгах бүрэн эрхтэй ба ХОМ-ийг www.xacxom.iaac.mn сайтаас харах боломжтой.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻