Цэцэг өвчний голомт нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 15-нд Аймгийн онцгой комисс ээлжит хурлаа зохион байгуулж, цэцэг өвчний тархалтыг бууруулах арга замын тухай хэлэлцэв.
Онцгой байдлын газрын мэдээлснээр уг өвчний голомт зургаан сумын 17 цэгт байна.Өвчний дэгдэлтийг даруй зогсоохгүй бол мал төллөлтөнд сөргөөр нөлөөлж, болзошгүй тул комиссын дарга Д.Баярбат урьдчилан сэргийлэх албан даалгавар төлөвлөж, 27 суманд явуулахаар болжээ. Сэргэлэн, Баянцагаан сумаас 2 сарын 14-нд илэрсэн шинж тэмдэгүүд лабораторын шинжилгээгээр батлагдвал 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, хорио, цээрийн дэлгэм тогтоохоор болов.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг