“Ээждээ бичсэн захидал” уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-18 10:33:15

Жил бүр эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ бичсэн захидал” уралдааныг энэ жил найм дахь жилдээ зарлалаа.

Ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган МҮОНТ, “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан энэ сарын 3-ныг дуустал ирүүлэх боломжтой.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн захидал нэг сая төгрөг, удаах байрт 800 мянга, гуравдугаар байрт 500 мянга, тусгай байрын эзнийг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан захидлуудыг ном болгон эмхэтгэх аж.

Ж.Болор

相关新闻