Залуу боксчид улсын аваргын төлөө тулалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-19 11:41:10

Ази тивийн хошой аварга, Монгол Улсын  гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн.

Тус тэмцээнд хот, хөдөөгийн нийт 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна. Тэмцээний жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд хүрэл болон алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр, маргааш болж алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорно.

Өнөөдрийн тоглолт 14 цагаас эхлэх бол маргааш болох финалын тулаан 12 цагт эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-ээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Д.Өлзий

相关新闻