Д.Отгонцэцэг Ази тивийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭТайланд улсын Бангкок хотноо болж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-д хүч үзсэн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубын бөх Д.Отгонцэцэг аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын бөхийг цэвэр ялж, их шөвөгт Японы бөх Момока Кадояаг 6:5-аар хожиж аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх Пртяанкатай 2:2-оор сүүлийн оноог авснаар Ази тивийн аваргаар тодорлоо.
Д.Өлзий