ЕХ-ны сайд нар дүрвэгчдийн хямралыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /Xinhua/. Дүрвэгчдийн хямралыг хэлэлцэхээр Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нар энэ сарын 22-нд ээлжит бус уулзалт хийнэ гэж албаны хүн мэдэгдлээ.
Люксембургийн Цагаачлал болон орогнолын асуудал хариуцсан сайд Жан Ассельборн хэлэхдээ, “ЕХ-ны гишүүн улсуудад дүрвэгчдийг тараан суурьшуулах асуудлыг уг уулзалтын үеэр голлон хэлэлцэнэ” гэв.
Итали болон Грект очсон 40 мянган дүрвэгчийг тараан суурьшуулах төлөвлөгөөг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр сайд нар даваа гарагт тохиролцсон ч бусад чухал сэдвийн тухайд тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт Европт цагаачид олноороо очиж, орогнох эрх олгохыг Европын улсуудаас хүсч байгаа билээ.
Г.Доржханд
注释