Газрын дуудлага худалдаа зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдааг зарлалаа.
Газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ирэх сарын 03-нд болно.
Дуудлага худалдаа Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан журмын дагуу явуулах юм.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг энэ сарын 29-ны өдрийн 8:30 минутаас эхлэн ирэх сарын 03-ны өдрийн 9:30 минут хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцох иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, банкны тодорхойлолт /санхүүгийнхээ байдал, төлбөрийн чадварын тухай/, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана.