“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-22 10:22:02

Орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хан-Уул дүүрэгт байгуулав. 

НИТХ-ын 2015 оны 187 дугаар тогтоолоор баталсан уг хөтөлбөр нь нийслэлийн хэмжээнд 2015-2020 онд 4 үе шаттайгаар хэрэгжих юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгийн гишүүд болон хороодын Хөгжлийн  нийгмийн ажилтан,  Халамжийн нийгмийн ажилтан нарт хөтөлбөрийг танилцуулсан байна. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Санхүү бүртгэл, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлтуяа, Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Ц.Энхжаргал нар хийжээ.

Хөтөлбөрийн зорилго нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулахад орших юм.

Н.Туяа

 

相关新闻