Цэцэг өвчний голомт зургаан газарт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-22 11:20:22

Энэ оны  02 дугаар сарын 17-ны  байдлаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн Гүн шанд гэдэг газарт хонины цэцэг өвчний нэг голомт, Замын Үүд сумын 3  дугаар баг Цагаан худаг, Хөх чулуу, Хамуут, Хүйтэний энгэр гэдэг газар, Сайншанд сумын 6 дугаар багийн Орбит гэдэг газарт тус тус малын гоц халдварт хонины цэцэг өвчний голомттой байна.

Голомтын бүсэд  байнгын хяналтын таван цэгт Онцгой байдлын газраас дөрөв, цагдаагийн байгууллагаас нэг албан хаагч, орон нутгаас таван хүн, таван автомашин дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна.

Малын гоц халдварт хонины цэцэг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх дархлааг сайжруулах тарилгыг Айраг, Дэлгэрэх, Иххэт, Замын-Үүд, Улаанбадрах, Сайншанд, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ суманд зохион байгуулж нийт 2091 өрхийн 428970 хонинд тарилга хийсэн бөгөөд тарилгын ажил 100 хувь дууссан аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻