Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт болж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн улмаас Баруун-Урт сумын хамгийн өндөр барилгын 16 давхарт нуранги үүсэж, түүнээс иргэдийг аврах, эрэн хайх, хохирлын үнэлгээ хийх, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг дадлага сургуулийг мэргэжлийн анги, албадууд хийлээ.
“Цагийн нөхцөл байдал хүнд байна. Нурангинаас болж олон иргэд хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн, зарим иргэд сэтгэл санааны хямралд орсон байдалтай. Бид иргэдийг аврах, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, бусад мэргэжлийн байгууллагуудтай байнгын холбоотой хамтран ажиллаж байна. Барилгад гацсан, нурангинд дарагдсан иргэдийг эхний ээлжинд гаргаж, ажиллагааг зохион байгуулж байна.
Нурангины улмаас барилгын цэвэр болон бохирын шугам задарч их хэмжээний ус алдсан. Энэ нь халдварт өвчин үүсэх нөцхөл болох тул ариутгал халдаргүйжүүлэлтийг хийх, мэргэжлийн хяналын газраар үнэлгээ дүгнэлт гаргуулах, гэмтсэн цахилгааны утаснаас гал түймэр гарах эрсдлийг таслан зогсоох ажлыг эрчим хүчний мэргэжилтнүүд хийх гээд учирсан хохирлыг эрсдэл, хохирол багатай давахын тул шат дараатай арга хэмжээг авч буй.
Аврах ажиллагааны цар хүрээ, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, мэргэжлийн байгууллагын хүн хүчний байдал гээд эдгээр зүйлс нь гарсан гамшгийн хэмжээнээс хамаарах байх. Өнөөдрийн нөхцөл байдалд аймгийн төвийн мэргэжлийн анги албадын хүчин чадал, бэлэн байдал хангалттай сайн түвшинд байна” гэх мэдээллийг Баруун-Ур сумын Засаг дарга М.Идэрбат өглөө.
Мөн нуранги үүссэн барилгад олон тооны иргэд бэртэж гэтмсэн, шоконд орсон байдалтайгаар гацжээ. Эдгээр иргэнийг гамшгийн талбайгаас аюулгүй гаргах, улмаар анхан шатны тусламж үйлилгээг үзүүлэх ажлыг ОБГ-ын аврагчид болон Улаанзагалмай хорооны сайн дурын бүлгийнхэн үзүүллээ.
Улмаар бэртэж гэмтсэн иргэдэд сайн дурын бүлгийнхэн анхан шатны дуслмаж үзүүлээд, мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хүргэсэн юм. “Бид ирсэн өвчтөнүүийг эрэмбэлэн ялгаад хээрийн хүн эмнэлэгт шилжүүлж байна. Одоогоор 20 орчим иргэнийг барилга дотроос гаргалаа. Ихэнх нь толгой болон ясны бэртэл авсан байна.
Улаанзагалмайн сайн дурын бүлгийнхэн анхан шатны тусламж үйлчилгээг сайн үзүүлж байгаа учир эрэмбэлэн ялгах ажилд хүндрэл, бэрхшээл гарах нь харьцангуй гайгүй байна.” гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Алтансүх ярив. Энэ бол гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд явагдаж буй дадлага сургуулийн нөхцөл байдал юм. Аврах үйл ажиллагааны дүнг иж бүрэн сургуулийн дараа танилцуулна.
Т.Одончимэг