Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа Ази тивийн аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул ОУХМ Г.Угалзцэцэг Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртэж Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарлаа.
Энэтхэг улсын Пунь хотод болсон тэмцээнд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт дөрвөн цомтойгоо эх орондоо ирнэ. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг энэ жил 39 настай бодбилдингээр сүүлийн долоон жил тасралтгүй хичээллэж байгаа юм.
Мөн “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт бэлтгэлээ базаахын сацуу багшилдаг. Тэрээр 2015 онд бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн
аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016
онд амжилтаа
бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байжээ.
Б.Гантуяа