ХӨВСГӨЛ: Өлийн давааны 13 овоо
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум орох замд
Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваа бий.
Давааны чанх орой дээр баруунаас зүүн тийш цувуулж босгосон 13 овоог
нутгийн иргэд Өлийн давааны 13 овоо гэдэг.
Улаан-Уул сумын Засаг дарга Д.Батцэнгэл санаачлан нутгийн иргэдийн дунд хандивын аян өрнүүлэн Дархадын хотгорын үүд болсон Өлийн давааны 13 овоо болон орчин тойрныг сэргээн засварлан тохижуулжээ.