“Гүн гэрийн гүнж” дуурь үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2016-02-29 17:03:24

УДБЭТ-ын уран бүтээлчид 3 дугаар сарын үзвэрээ Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дууриар нээнэ.

Тус дуурийн цомнолыг Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч Д.Төрбат, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Зөнбилэг нар бичжээ.

Гурван бүлэг таван үзэгдэлт энэхүү дуурийн үйл явдлыг Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэн доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын 18 аялгуу буюу гүнгэрийн авхай” бүтээлээс сэдэвлэн бүтээжээ.

 Тус дуурийг ирэх сарын 5,6-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Дашрамд дурдахад, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 26-нд толилуулсан юм.

Ж.Болор

相关新闻