Малчид арьс шир тушаасан урамшууллаа удахгүй авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭҮндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн авах мөнгөн урамшууллын материал бэлэн болжээ.
Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллын журмын дагуу Сэлэнгэ аймгийн 16 сумын 1495 малчны материал аймгийн ХХААГ-т ирсэн байна. Тэд 31205 ш бодын арьс, 100524 ш богын арьс нийлүүлсэн анхан шатны материалаа ирүүлжээ. Сумдаас ирүүлсэн уг материалыг аймгийн ХХААГ-т нэгтгэн ХХААЯ-ны Мал хамгаалах санд хүргүүлэхэд бэлэн болжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг