Команд штабын сургууль Ерөө суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-22 15:03:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль 10 дугаар сарын 19-нд болов.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/82 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын А/35 дугаар тушаалын дагуу Ерөө суманд өглөөний 07.00 цагт сумын хэмжээнд зарлан мэдээллийн дуут дохио ажиллуулсан.

Энэхүү үйл ажиллагаанд Ерөө сумын онцгой комисс, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байшууллагуудын дарга удирдлагууд, ажилтан албан хаагчид машин, техник багаж хэрэгсэлтэйгээр бүрэн жагсаж жагсаалын үзлэг хийсэн.

Мөн Ерөө сумын  Засаг дарга өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/254 дугаар захирамж гаргаж бүрэлдэхүүнд танилцуулснаар Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль үргэлжилсэн юм.

Ч.Отгонцэцэг

相关新闻