СЭЛЭНГЭ: Чөлөөт бүсийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-16 11:50:13

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь худалдааны чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн болон барилгын өргөтгөлийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.

 

Энэхүү ажлыг 2022 оны улсын төсөвт тусган, 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилт батлуулан, 2022–2025 онд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 55 хувьтай явж байгаа бол барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Төслийн хүрээнд Сүхбаатар 110/35/6 кВ-ын дэд станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм.

 

Мөн Сүхбаатар–Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ын 18 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утсыг бүрэн шинэчилж, өмнөх АС50 маркийн утсыг АС150 болгон сольж, дамжуулах чадварыг эрс нэмэгдүүлж байна.

 

Энэхүү дэд станц ашиглалтад оруулснаар Алтанбулаг сумын цахилгаан хангамжийн найдвартай байдал сайжирч, чөлөөт бүсийн үйлчилгээ тэлж хөгжих таатай нөхцөл бүрдэх юм.

相关新闻