Ханхонгорын иргэд тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Ханхонгор сумын ЗДТГ-аас Эрүүл мэндийн төвөө бүрэн засварлаж, тохижуулсан байна.
Сумын ЗДТГ, ИТХ-ын хамт олон хамтран өөрийн хөрөнгөөр нэн шаардлагатай хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, сувилагчийн эм тариагаа тавьж өвчитнүүддээ үйлчилдэг түрдэг тэрэг зэргийг нэг сая 950 мянган төгрөгөөр авч хүлээлгэн өгсөн байна.
Эрүүл мэндийн төвийг аймгийн хөрөнгө оруулалтын 15 сая төгрөгийн санхүүжилтээр цэвэр бохирын шугамд холбосон төдийгүй энэ жил улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварт оруулсан байна.
Ийнхүү Ханхонгор сумын иргэд тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдлээ. Тус сум нь аймгаас 25км-т байрладаг бөгөөд хоёр мянга гаруй иргэдтэй.
Д.Мишигсүрэн