Иран, ОХУ гаалийн гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-02 11:01:35

ТЕГЕРАН. /IRNA/. Иран болон ОХУ-ыг холбох “Гаалийн ногоон коридор” байгуулахаар тус хоёр улсын Гаалийн байгууллагууд тохиролцлоо.

ОХУ-ын Гаалийн газрын тэргүүн дэд дарга Владимир Малинин Иранд хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Гаалийн байгууллагын /ICA/ тэргүүн Масуд Карбасиантай уулзаж, гэрээг эцэслэн баталсан гэж ICA-ын хэвлэлийн алба мэдэгдэв.

Ираны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлох нь гэрээнд оруулсан хамгийн чухал зүйл бөгөөд ийм заалтыг ОХУ-ын гаалийн ногоон коридорт нэн тэргүүнд оруулна гэж мэдэгдэлд дурджээ.

ОХУ болон Иран хоорондын дамжин өнгөрөх үйлчилгээг өргөжүүлэх, тухайлбал, гаалийн ногоон коридор байгууламжуудаар хангах тухай уг гэрээнд заасан байна.

Уг гэрээ нь хоёр улсын худалдааг 10 дахин нэмэгдүүлж, хоёр улсын хамтарсан төслүүдийн үнийг 30 тэрбум долларт хүргэнэ гэж Карбасиан мэдэгджээ.

Д.Нямтулга

 

相关新闻