Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал дахин хурцадмал хэлбэрт шилжиж, дэлхийн зах зээлийн анхаарлын төвд Ормузийн хоолой дахин орж ирлээ. Хэдий талуудын хооронд түр гал зогсоох, хэлэлцээ үргэлжилж магадгүй гэх дохио гарсан ч бодит байдал дээр нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна.
8天