Сар бүрийн уламжлалт шатрын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ’’Баатар вангийн оюунлаг залуус’’ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн сар бүр хүүхэд, насанд хүрэгчдийн дунд шатрын тэмцээн зохиодог уламжлал тогтжээ.
Энэ сарын тэмцээнийг Тээл багийн захиргаанаас зохион байгууллаа. Тэмцээнд нийт 124 шатарчид оролцсон байна. Хөвгүүдийн ес хүртэлх насныхнаас А.Жавлантөгөлдөр, П.Тэмүүлэн, Ш.Лувсандаш, 10-13 насны ангилалд О.Ууганбаяр, Ц.Өсөхбаяр, А.Мөнхжаргал, 14-17 насанд Г.Наранбат, О.Соёлбаатар, Б.Эрдэнэ нар эхний гурван байр эзэлжээ. Охидын ес хүртэлх насны ангилалд Н.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Н.Энхриймаа, 10-13 насныхнаас Б.Санчирмаа, Г.Чаминчулуун, О.Энхжаргал, 14-17 насны ангилалд Б.Мичидсаран, Д.Энхзул, Э.Лхагвадан нар шалгарчээ.
Хүүхэд,
багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухааны спорт шатрыг
хөгжүүлэхэд чиглэсэн ажил зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болон өсөхөд нөлөөлж
байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
М.Батжаргал