“Хангайн гурил” ХХК дээд гурил үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган
/МОНЦАМЭ/ Булган аймгийн гурил тэжээлийн үйлдвэрийн “Хангайн гурил” ХХК техник
технологийн шинэчлэл хийж, дээд гурил үйлдвэрлэж эхлээд байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүний
нэр төрөл нэмэгдэж, таван хүнийг тогтмол ажлын байраар хангажээ.
- Энэ оны
намрын шинэ ургацаас иргэд, аж ахуй нэгжээс 1500, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас
500 тонн хүнсний улаан буудайн хүлээн авч нөөцлөөд байна. Цаашид “Тариалан
эрхлэлтийг дэмжих сан”-гаас гэрээгээр улаанбуудай авч үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах
төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж “Хангайн гурил” ХХК-ий ерөнхий ня-бо
П.Нөхөрлөлбаяр ярилаа.
Тус үйлдвэр
намрын шинэ ургацын улаан буудайгаар гурил тэжээл нийтдээ 340 тонныг үйлдвэрлэн
УБ хот болон Булган, Хөвсгөл аймагт борлуулж байна.
М.Батжаргал