Москва хотноо 4 орны эрдэмтэд түүх, археологи, соёлын талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын 200 жилийн ойн хүрээнд “Монголын соёл, иргэншил Оросын Дорно дахины судлалын өнцгөөс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 27-28-ны өдөр Москва хотноо зохион байгууллаа.
Орос, Монгол, Америк, Франц улсын монгол судлаач эрдэмтэд оролцсон тус бага хуралд түүх,
археологи, соёл болон түүний өнөөгийн нөхцөл байдлын талаар өргөн хүрээг
хамарсан 20 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Арга хэмжээнд Монгол Улсын
ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн
бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Түүх археологийн хүрээлэнгийн захирал
С.Чулуун нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр домогт хөгжмийн
зохиолч Э.Н.Артемьевийн найруулга, Ю.В.Пукаковийн дэглэлт “Тэмүүжин, Өүлэн эх
хоёр” хэмээх Чингис хаан балетын бүжгийн хослолыг тоглож сонирхуулав. Жүжигт Монгол Улсаас УДБЭТ-ын балетын гоцлооч
Б.Баасанхүү, Э.Эрдэнэжаргал нар бүжиглэсэн юм. Монголын Үндэсний агуулга
шингэсэн энэхүү балетын цомнолыг ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины Институтийн дэд
захирал, доктор, Монголын соёлын элч А.С.Железников бичиж дасгалжуулагч багшаар
МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.