Якутын Хапсагай барилдаанд түрүүлбэл “Очир алмааз” хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-03 10:29:58

ОХУ-ын Якутын Якут хотод 2016 оны энэ сарын 5-6-нд болох олимпийн аварга, гавьяат дасгалжуулагч, тамирчин, Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын дөрөв дэх олон улсын тэмцээнд манай чөлөөт бөхийн баг оролцоно.

Якут улсад чөлөөт бөхийн спорт хөгжсөний 60 жилийн ойд зориулсан уг тэмцээнд ҮБТДС-ийн багш, дасгалжуулагч Ц.Гантөгс удирдсан З.Занабазар /55 кг, Азийн өсвөрийн аварга/, Т.Тулга /60 кг, Азийн өсвөрийн аварга/, Х.Хишигбат /66 кг/, З.Сумьяабазар /74 кг/, Б. Отгонбаяр /74 кг /, Л.Даваажамц нарын ҮБТДС-ийн 10 бөх зодоглоно. Шүүгчээр олон улсын шүүгч П.Батбаатар ажиллана.

Тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Болгар, Грек, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, ОХУ, Тажик, Тунис, Узбек зэрэг 14 орны 150 орчим бөх түүнээс Якутын 37 бөх өрсөлдөнө. Тэмцээний шагналын сан сая рубль, жин тус бүрт түрүүлсэн бөхийг 50, мөнгөн медаль 30, хүрэл медаль 15 мянган рублиэр, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 20 мянган рублиэр урамшуулна. Манай бөхчүүд 2014 онд уг тэмцээнд оролцохдоо 74 кг-д Э.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авч байжээ.

Дашрамд сонирхуулахад, тус тэмцээний дараа Якутын үндэсний “хапсагай” барилдааныг зохион байгуулж, шилдгүүдийг -70, +70 кг жин тус бүрээр тодруулж, түрүүлсэн бөхийг “Очир алмааз”-аар шагнах юм.

Д.Өлзий

相关新闻