Монгол бахархлын өдөр “Хаан цэцэн Зурхайч” тууль хайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-06 15:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгний “Монгол бахархал”-ын билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 40 минутаас “Хаан цэцэн Зурхайч” туулийг хайлж эхэлнэ.

Уг туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч А.Балдандорж хайлах юм.

Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай аж. Туулийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг бөгөөд завсарлагаанаар язгуур урлагийн тоглолт болох бөгөөд хоол цайгаар үйлчлэх юм. 
Туулийг шимтэн сонсохоор ирж буй үзэгчид дулаан хувцаслах, дээрх зан үйл нь музейн орчинд болох тул ойр орчимд тамхи татахгүй, ил задгай хог хаяхгүй байхыг анхаарууллаа.


相关新闻