Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-06 16:13:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын уран бүтээлчдийн баг 10 дугаар сарын 24-нөөс энэ сарын 01-нд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирлээ.

Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осаки хотоор явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотноо 2 удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо болон тахир дутуу хүний тэргэнцэр зэргийг хандивлав.


Олон жилийн харилцаатай Монгол, Япон орны ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох эл үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд сайшаан манай уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр дараа дараагийн жилүүдэд Мияги аймаг, Осаки, Сэндай зэрэг хотод ҮУИТ-ын уран бүтээлчдийг урьж монгол үндэсний соёл, урлагийн тоглолтыг ард иргэддээ үзүүлж, Монгол орны талаар илүү дэлгэрэнгүй сайн танилцуулахад хичээн ажиллахаа мэдэгдлээ.

Мөн хүүхдийн цогцолбор цэцэрлэгт 4 удаагийн танилцуулга тоглолт хийж бяцхан багачууддаа бэлэг барьсан бөгөөд 4,5 настай хүүхдүүд хамгийн сонирхолтой үзэгчид байсныг уран бүтээлчид хэлэв.

相关新闻