Шведийн шинэ оны хуанли, яруу найргийн түүвэрт монгол хайчилбар хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-11-12 11:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн зохиолчдын  шинэ оны хуанли болон яруу найргийн цомирлогт Монголын яруу найрагчдын номын зураг хэвлэгджээ. Шведийн зохиолчдын эвлэлийн хэвлэх үйлдвэрээс уламжлал болгон зохион байгуулдаг "Яруу найргийн нэгэн өдөр"(POESI PÅ EN DAG) сэдэвт шинэ шүлгийн номын баяр энэ сарын 11-нд  болов.Шведийн зохиолчид 2019 оны шинэ хуанлийн хуудсаа Монгол найрагчдын номын чимэг зургаар эхлүүлсний эхэнд МУСГЗ Данзангийн Нямаа, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны шагналт уран зураач, уран хайчилбарч Сандагдоржийн Төрбурам, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Банзрагчийн Энхтуяа нарын хамтын бүтээл  "Дорнын салхи " нэртэй яруу найргийн номын зураг хэвлэгджээ. Зураач С. Төрбурамын уран хайчилбар зургууд  шведийн шинэ оны хуанлийн хуудас болсон нь  монголын уран хайчилбарыг гадаадын улс оронд дэлгэрүүлэх гараа юм. Мөн  Шведийн зохиолчдын 2018 оны шүлгийн түүвэр номонд  яруу найрагч Дан.Нямаагийн "Чамайг би зүүдэлсэн" , С.Төрбурaмын "Тэнгэрийн улирал", Б. Энхтуяагийн " Намрын навч чимээгүйхэн унахад" шүлгүүд хэвлэгджээ.


相关新闻