Үндэсний бөхийн хүүхдийн барилдаан зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн үндэсний бөхийн “Хутагтын хүчтэн” дэвжээ, аймгийн БТСГ хамтран үндэсний бөхийн өсвөр үеийн барилдааныг гуравдугаар сарын 25-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөлөө.
Тус барилдаанд 1999 оноос хойш төрсөн хүүхдүүд буюу 12-13, 14-15, 16-17 насны хүүхдүүд уран мэх, хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдах бөгөөд барилдах хүүхдүүдийг өглөөний 09 цагаас эхлэн бүртгэж мандат олгох юм байна.
Дашрамд дурдахад говь нутгийн хүүхдүүдийг үндэсний бөхийн барилдаанаар шимтэн хичээллүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, өсвөр насны хүүхдүүдэд бие бялдрын зөв хүмүүжил олгох зорилгоор тус аймгийн БТСГ-аас спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.
Х.Эрдэнэбулган