Дорноговийн нутгаар шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-04 16:08:40

Энэ оны гуравдугаар сарын 04-ний байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна.

Аймгийн УЦУОША-ны мэдээлж буйгаар тус аймгийн Иххэт, Айраг, Алтанширээ суманд салхины хурд 12 мс, бусад нутгаар 16-20 мс, зарим сумдаар 24 мс хүрч ширүүсч буй.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулж  гуравдугаар сарын 04-ний  өглөөний 10 цагаас эхлэн аймгийн төв буюу Сайншанд сумаас хөдөөгийн сумд руу, сумдаас  бусад аймаг, нийслэл Улаанбаатар хот руу зорчих авто техникийн хөдөлгөөнийг хорьсон талаар аймгийн Онцгой байдлын  хэлтсээс мэдээллээ.

Салхи шуурга нийт нутгийг хамарч байгаа ч Дорноговь аймгийн хэмжээнд байгалийн онц аюултай үзэгдэл болоогүй гэж албаныхан  онцлов.  

Х.Эрдэнэбулган

相关新闻